Улсын хэмжээнд хүн амын нас баралт 2021 онд 19.9 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 4009 (25.2%) хүнээр нэмэгдсэн байна. 2021 оны байдлаар Зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралт 10000 хүн амд 18.9, хавдар 12.9, осол гэмтэл, гадны шалтгаант нас баралт 9.2, хоол боловсруулах тогтолцооны эмгэг 3.5, амьсгалын тогтолцооны эмгэгийн шалтгаант нас баралт 2.9 байгаа нь тэргүүлэх 5 шалтгаан болж байна. 2021 онд зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын дийлэнх хувийг тархинд цус харвалт (22.9%), зүрхний шигдээс (47%) эзэлж байна. Зүрх судасны тогтолцооны өвчнөөр нас барсан хүмүүсийн 92.5%-ийг 45-аас дээш насныхан эзэлж байна. Зүрх судасны тогтолцооны өвчнөөр нас баралтыг байршлаар харвал Улаанбаатар хотод 43.2% нь бүртгэгдсэн байна. Зүрх судасны өвчний шалтгаант нас баралт улсын дундаж 2021 онд 10000 хүн амд 18.9 болж 2020 оноос (16.2) 2.7-оор өсжээ. 3 аймгаас бусад бүх аймгуудад зүрх судасны өвчний шалтгаант нас баралт өссөн үзүүлэлттэй байна. 202